ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зээл хойшлуулах хүсэлтийг онлайнаар авч эхэллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-28

 Засгийн газрын хуралдаанаар зээлийг 90 хоног царцаах шийдвэр гаргаж, арилжааны банкуудад чиглэл өгсөн хэдий ч банкууд хэрэгжүүлэхгүй байсан юм. Өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх банкуудын захирлуудтай уулзалт хийж, Арилжааны банкнуудын эрүүл мэндэд таагүй арга хэмжээ авч магадгүй хэмээн мэдэгдсэн юм.

Ерөнхий сайдын өчигдрийн мэдэгдэлтэй уялдуулан арилжааны банкууд онлайнаар зээл хойшлуулах хүсэлт авч эхэлсэн байна. Зээлтэй иргэд доорх зааврын дагуу зээлээ хойшлуулах хүсэлт явуулах боломжтой болжээ.

Тухайлбал, Голомтын зээлтэй иргэд доорх холбоосоор орж зээлээ хойшлуулах хүсэлтээ илгээнэ.https://zeel.golomtbank.com

Худалдаа хөгжлийн банкны зээлтэй иргэд энэхүү холбоосоор орж зээлээ хойшлуулна. https://www.cardcentre.mn/loanreq/index.php

Харин Хаан банкны зээлтэй иргэд энэхүү холбоосоор орж зээлээ хойшлуулах боломжтой. https://www.khanbank.com/mn/personal/news/khaan-bank-ersdeliig-dawan-tuulakhad-ni-khariltsagchdadaa-demjleg-uzuulj-baina

Хас банкинд зээлтэй иргэд дараах холбоосоор орж хүсэлтээ илгээнэ үү. https://www.xacbank.mn/?open_form=true

Ийнхүү арилжаааны банкнууд эх оронч сэтгэл гаргаж эхлэх шиг байна.