Гаалийн ерөнхий газраас мэдээллээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын таван боомтоор ачаа тээвэр үргэлжилж, түүхий эдээ экспортолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Шивээхүрэн боомтоор өнгөрөгч сарын 28-наас эхлэн 134 тээврийн хэрэгслээр 12,921.4 тонн нүүрс, Замын-Үүд боомтоор гуравдугаар сарын 3-наас эхлэн 574 тээврийн хэрэгслээр 42,900 тн нүүрс, 9,929 тонн төмрийн хүдэр, Гашуунсухайт боомтоор гуравдугаар сарын 21-нээс экспортыг эхлүүлж, 274 тээврийн хэрэгслээр 31,875 тн нүүрс, 372 тээврийн хэрэгслээр 12641 тонн зэсийн баяжмал экспортолжээ.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор гуравдугаар сарын 18-наас УБГГ-ын гаалийн хяналтад 211 тээврийн хэрэгслээр 12.2 сая тн ачааг илгээсэн бол Сайншанд дахь гаалийн газрын Ханги дахь боомтоор өнгөрөгч сарын 26-наас экспортыг эхлүүлснээр 28 тээврийн хэрэгслээр 2,284 тонн нүүрс, 10 тээврийн хэрэгслээр 973.55 тонн төмрийн хүдэр гаргасан ажээ.