ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

860 мянган иргэнд, 40 тэрбум төгрөгийг буцаан олгоно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-05

НӨАТ-ын төлбөрт 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийн буцаан олголт олгох аж. Сангийн яамнаас нэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авах тооцоо гарсан байна. Түүнчлэн НӨАТ-ын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар зохицуулжээ. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргах юм.