ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Наранбаатар: В вирус­тэй гэж гарсан тохиолдолд D вирусийн тоолуулах шинжилгээ заавал өгөх ёстой

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-05-02

Элэгний хэдэн төрлийн вирус байдаг, мөн урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой талаар “Оном сан”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Наранбаатараас тодрууллаа.

-Элэгний хэдэн төрлийн вирус байдаг юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээ­лэл өгөхгүй юу?
-Элэгний A, B, C, D, E гэсэн та­ван төрлийн вирус дэлхий даяар тархсан байдаг. A, E ви­рус хүнд цочмогоор өвддөг. Тод­руулбал, халдвар авсан тохиолдолд арьс нь шарлаж, нүд нь ногоон болохоос гадна хэсэг хугацаанд их хүчтэй өвд­дөг. Гэхдээ шингэн юм сайн ууж, эмчилгээ сайн хийл­­гэвэл эдгэдэг. Эдгэсэн то­хиолдолд ви­рус тээгч болохгүй. А, Е хоёр вирус хоол хүнсээр халддаг. Харин B, C, D вирус байнгын вирус тээгч болдог. Өөрөөр хэлбэл, тухайн хүн халдвар авсан, өвдсөн то­хиол­долд зарим хэсэг нь эд­гэдэг. Харин зарим хэсэг нь эдгэхгүй байнгын вирус тээгч болдог. Онцлог шинж нь ямар ч халдваргүй эрүүл хүнд халдахгүй. Зөвхөн В ви­ру­сийн халдвартай хүнд хоёр төрлөөр халддаг. Тухайлбал, B, D вирус зэрэг тус­лаа гэхэд маш их хүч­тэй мэдэгддэг бөгөөд хүнд өвддөг. Гэхдээ ихэнх то­хиолдолд эдгэнэ. Да­раалж тусах буюу В вирус­тэй хүн D халдвар авсан то­хиолдолд элэгний хорт хав­дар хатууралд хүргэх явц маш хурдтай байдаг. Элэгний ви­ру­сийн хамгийн хүнд хэлбэр юм.

-Манай улсад хэчнээн хүн В, D вирусийн давхар халдвартай байдаг вэ. Ямар нэгэн судалгаа байдаг уу. Эмчилгээ хэр байдаг вэ?
-Монгол Улсын В вирусийн халд­вартай хүмүүсийн 60 хувь буюу 150 мянга орчим хүн элэгний B, D вирусийн дав­­хар халдвартай байдаг. Ха­­рин элэгний В вирусийн дан халдвартай 100 орчим мян­­ган хүн байгаа. Өөрөөр хэл­­бэл, дав­хар халдвартай хү­мүү­сийн тоо их гэсэн үг. Дав­хар вирус­тэй хүмүүсийн эм­чил­гээ муу байдаг. Анагаах ухаанд байгаа ганц эмчилгээ нь интерферон гэх тариа юм. Сөрөг нөлөө их­тэйгээс гадна 30 орчим хувийн үр дүнтэй байдаг. Одоогийн байд­­лаар дэл­­хий дээр гурван төр­лийн ши­нэ эмчилгээ тур­шиж бай­на.

-Эдгээр вирусээс урьд­чи­лан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?
-“Элэг бүтэн Монгол” үн­­дэс­ний хөтөлбөрийн хү­рээнд С вирусийн тархалт буу­рч 2020 он гэхэд го­ломт нь байхгүй болно. Тэ­гэ­хээр халд­в­арын шинэ тар­халт зог­соно гэсэн үг. В, D виру­сийн хувьд контрол хийнэ гэж ярьж байгаа. Тухайлбал, ши­нэ халдваруудыг багасгах, халд­вартай хүмүүсээ эмчлэх, урьд­чилан сэргийлэх ажлыг зо­хион байгуулах юм. Элэгний В вирусийн вакциныг 24 ца­гийн дотор төрсөн хүүхэд бол­гонд хийх хэрэгтэй. Мөн В ви­русийн халдваргүй хүмүүс сайн дурын вакцинжуулалтад хам­рагдах ёстой. Ингэснээр энэ­хүү аюултай вирусээс хам­гаалагдах хамгийн сайн арга юм. Тэгэхээр элэг­ний В, С вирусийн эрт ил­рүү­лэлтийн хөтөлбөрт хам­раг­дах хэрэгтэй гэдгийг да­хин, дахин хэлмээр байна.

-В, С вирусийн шинжил­гээнд бүх хүн хамрагдах ёстой. Хэрвээ В вирустэй гарсан тохиолдолд заавал D вирусийн шинжилгээ өгөх хэрэгтэй гэж ойлгож бо­лох уу?
-Болно. Хэрвээ та В вирус­тэй гэж гарсан тохиолдолд D вирусийн тоолуулах шин­жилгээ заавал өгөх ёстой. Мөн мэр­гэж­лийн эмчид заа­вал үзүү­лэх хэрэгтэй.

-Давхар халдвартайгаас гадна гурвалсан вирус бай­даг гэж сонссон юм байна. Энэ үнэн үү?
-Тийм. В, С, D гэсэн гур­валсан вирус авч болно. Халд­варладаг гадны биет учраас халдвар авчих юм бол тэгээд авна гэсэн үг. Ийм хүмүүс манай улсад олон байдаг.

-Эдгээр хүмүүс группт хам­рагдах боломжтой юу?
-Нийгмийн даатгалын сан­гаас группт хамруулах то­хиолдол байдаг. Гэхдээ элэг­ний хатуурал хэр их байна гэх мэтчилэн өвчнийхөө явцаас ха­маардаг.