Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг чөлөөлжээ. Түүний оронд Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг томилохоор болсон байна. Г.Дөлгөөн нь 2018 оноос хойш өнөөг хүртэл Төрийн банкыг удирдаж байсан юм. Тэрбээр МУИС-ийг олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй бөгөөд өмнө Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч хүртэл банкны салбарт нийт найман жил ажиллаж байсан удаатай.