“Эрдэнэс Тавантолгой” ХК 1072 хувьцааны ногдол ашигтай холбоотой мэдээлэл өнөөдөр хийлээ. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр “Ногдол ашиг энэ сарын 1-нээс хойш олгох ажлыг зохион байгуулах ТУЗ-ийн шийдвэр гарсан. Тавдугаар сарын 1-нд ногдол ашиг өгнө гэж хэлээгүй. Энэ ажил бүтэн жил ч үргэлжлэх боломжтой. бид аль болох ногдол ашгийг хурдан олгохоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 1.7 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн ч 425 мянган иргэн л арилжааны банкны дансаа холбосон байна. Зарим мэдээллийг нягталж үзээд ойролцоогоор үү шилжүүлсэн. Ногдол ашиг дансанд орохгүй байна гэдэг асуудал гарч байна гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2.5 сая иргэний бүртгэлийг хянаж цэгцлэх ажил ид үргэлжилж байна. Мөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, арилжааны банк, НӨАТ систем, Улсын бүртгэл гэх мэт байгууллагуудтай хамтран иргэн бүрийн мэдээллийг нягталж хянаж байна” гэсэн юм.