Арилжааны банкнууд дахь зээлийн дансны тоо 2020 оны эхний улирлын байдлаар 1,321.3 мянга болж өнгөрсөн оны эцсээс 5.3 хувиар буурчээ.
Арилжааны банкнууд дахь зээлийн дансны
- 370.0 мянга нь цалингийн,
- 107.5 мянга нь тэтгэврийн,
- 419.4 мянга нь хэрэглээний,
- 97.1мянга нь ипотекийн,
- 63.8 мянга нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн,
- 324.8 мянга нь бусад зээлийн данс байна.
Эдгээр зээлийн дансны
- 583.3 мянга буюу 44.2 хувь нь 1 хүртэл жилийн хугацаатай,
- 605.6 мянга буюу 45.8 хувь нь 1-5 жилийн хугацаатай,
- 73.6 мянга буюу 5.4 хувь нь 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай,
- 4.6 хувь буюу 60.7 мянга нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байгаа юм.