Өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш чангарсан ам.долларын ханш зарим хөгжиж буй орнуудын зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа талаар олон улсын үнэлгээний “moody’s” агентлаг мэдээлжээ.
Улмаар гадаад валютын нөөц нь буурах эрсдэлтэй улсын жагсаалтад манай улс багтсан байна. Тодруулбал, Аргентин, Гана, Монгол, Пакистан, Шри-Ланк, Турк, Замби зэрэг улсын гадаад валютын нөөц ам.долларын ханшийн өсөлтийн улмаас буурч болзошгүй болжээ.
Харин гадаад хөрөнгийн урсгалаас бага хамааралтай Бразил, Хятад, Энэтхэг, Мексик, Орост дээрх нөлөө хамгийн бага байх аж.