ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлыг хэлэлцэж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-05-02

Долоо хоног бүрийн лхагва гарагт ээлжит хуралдаанаа хийхээр Засгийн газар өчигдөр хэлэлцэх асуудлын товоо тогтоожээ. Хуралдаан өглөө эрт эхэлсэн бөгөөд энэ өдрийн хурлаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэхээр товложээ. Тухайлбал, “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг албажуулах асуудлаар тодорхой шийдэл гаргаж магадгүй аж.

Мөн ипотекийн зээлийн урьдчилгаа болон түрээсийн орон сууцны шинэ журамд өөрчлөлт орж магадгүй гэсэн хүлээлт байгаа юм. Мөн Батлан хамгаалах яамнаас боловсруулан өргөн мэдүүлж буй Дайчилгааны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Үүнээс гадна Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын гадаад томилолт, Монгол Улс болон Уругвай улс хоорондын хэлэлцээр батлах асуудлыг ч хэлэлцэхээр товложээ.

Монгол, Швейцарийн Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай, Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, Газрын тосны боловсруулах үйлдвэр барих төслийн тухай зэрэг асуудлуудыг ч өнөөдрийн хурлаар хэлэлцэх товтой байна. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд өнгөрөгч долоо хоногт Монгол Улсад айлчлах үедээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эрчимжүүлэх талаар ярилцсан. Тиймдээ ч ТЭЗҮ-г боловсруулах, байршлаа сонгох асуудлаар яаралтай шийд гаргах шаардлагатай болоод байгаа юм.