ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ганхуяг: Жолооч нарыг татвар төлүүлдэг байх талаар анхаарч ажиллана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-08-27

Өнөөдөр "Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас Зам тээврийн яам болон УУХҮЯ-тай хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Иргэнийн нийгмийн байгууллага болон ТББ-аас тус компанид нүүрс тээвэрчдийн асуудлаар хэд хэдэн удаа шаардлага тавьсан байдаг. Тиймээс "Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас Тээврийн хяналтын түр зөвлөлийг байгуулаж хамтран ажиллахаар болсон байна. Энэ талаар  "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ, "Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор коксжих нүүрсний тээвэрлэлт илүү байна. Манай компанид 60 худалдан авагч байгаагаас 41 нь коксжих нүүрс нийлүүлдэг. Харин 12 компани уртын тээвэрт 80+ юаньд хүргэх нь зүйтэй гэдэг бидний саналыг дэмжсэн.  Бусад компаниуд ч мөн дэмжиж, саналаа илэрхийлсээр байгаа. Гэхдээ бүх компаниуд саналаа илэрхийлэх боломжгүй байгаа нь БНХАУ-аас худалдан авагч эзэнтэй тул Монголд байхгүй, тэдэнтэй холбогдох зэрэг олон харилцааны асуудал үүсч байгаа тул цаг хугацаа алдсан гэхэд болно. Үнийн тарифт ч бас эдийн засаг бизнесийн харилцаанд зохицуулагдахгүй удаж байна. Жолооч нар БНХАУ-ын талаас цалинжиж байгаа учраас Монголд ямар нэгэн  татвар төлдөггүй. Иймд татвар төлүүлдэг байх талаар анхаарч ажиллаж байна. Хэрэв жолооч нар татвар төлж эхэлбэл Монголдоо бүртгэлтэй болно" гэлээ.