ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс эхлэн иргэдийн дансанд шилжүүлнэ”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-03

Үнэт цаасны хадгаламжийн төвөөс өнөөдөр хийлээ. Мэдээллийн эхэнд хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс эхлэн иргэдийн дансанд хийж эхэлсэн гэлээ. Тиймээс эхний ээлжид үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг нь тулган баталгаажуулсан 857,491 мянган иргэний 1,072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлэхээр болжээ. Тухайлбал, 839 мянган иргэний арилжааны банкны данс руу ногдол ашгийн мөнгө орж эхлэх юм. Энэ талаар ҮЦХТ-ийн стратеги эрсдэлийн удирдлага хамтын ажиллагааны албаны дарга Х.Баттулга “Өнгөрөгч сарын 24-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 79.8 тэрбум төгрөгийг сүүлийн байдлаар шилжүүлснээр нийт шилжүүлэх ёстой 179.8 тэрбум төгрөг бүрдсэн. Өөрөөр хэлбэл, энэ оны тавдугаар сарын 5-нд эхний 60 тэрбум, наймдугаар сарын 6-ны өдөр 40 тэрбум, наймдугаар сарын 24-ний өдөр 79.8 тэрбум төгрөг шилжсэн гэсэн үг. Ингэснээр төрийн санд 179 тэрбум 830 сая төгрөг байршаад байгаа юм. Төвлөрсөн хадгаламжид данстай сая 800 мянган иргэн байгаагаас банкны мэдээллээ баталгаажуулсан 839 мянга 525 иргэн бий. Банкны мэдээллээ баталгаажуулна гэдэг нь үнэт цаасны дансаа, өөрийн ногдол ашиг авах банкны данстай холбуулна гэсэн үг. Ингэснээр ногдол ашиг нь орно. Мэдээллээ баталгаажуулсан иргэдийн ногдол ашгийг наймдугаар сарын 28-ны өдөр бичилтийг нь хийж дууссан. Тиймээс 1072 хувьцааг тараах бэлтгэл ажлыг бүрэн хангасан” гэлээ.