ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Амар: Хадгаламжийн хүү доод түвшинд хүрсэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-08

Монголын банкны холбооноос улирал бүр банкуудын санхүүгийн голлох үзүүлэлт макро эдийн засгийн нөлөөллийг харуулсан “Банкны салбарын тойм”-ыг өнөөдөр танилцууллаа. Мэдээллийг Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар өглөө.

-Банкны салбарт эдийн засаг  нэлээд удаашралтай байдлаа. Үүнд “ковид-19”-ийн нөлөө ч байдлаа. Банкны салбарын зээлийн эрэлт хязгаарлагдаж ирсэн. Монголбанкнаас хэрэглээний зээлд хязгаарлалт хийж, макро бодлогын арга хэмжээ авснаар оны эхэнд хэрэглээний зээл 17 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн хадгаламжийн хүү түүхэн доод түвшинд буюу  11 хувь хүрлээ. Түүнчлэн ам.долларын хадгаламж оны эхнээс хойш 50 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь эдийн засгийг эрсдэлд оруулах сөрөг нөлөөтэй. Тиймээс  Төв банкнаас банк хоорондын гүйлгээг ам.доллараар хийхийг хориглох, хадгаламжийг даатгахыг хориглосон шийдвэрийг гаргасан. Зөвхөн төгрөгийн хадгаламжийг  даатгасан гэх мэт арга хэмжээ авч байна. Өнгөрсөн хугацаанд эдийн засаг удааширсантай холбоотой чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл, гурван зээл тутмын нэг нь чанаргүй  ангилалд багтаж байна.  Оны эцэс, ирэх жилийн эхэнд чанаргүй зээл илүү их нэмэгдэх хандлагатай байна. Зээлийн хүү бууруулах стратегийг УИХ-аас баталсан  байгаа. Зээлийн хүүгийн стратегийн хүрээнд хэрэгжүүлэх 47 арга хэмжээний 38 буюу 80 орчим хувь нь макро эдийн засаг,  валютын ханшийг тогтвортой байлгах, нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Түүнээс гадна чанаргүй зээлийг бүрдүүлж байгаа.  Түүнчлэн Банкуудын зээл эхний хагас жилийн байдлаар 4.6 хувь буурч 17.3 их наяд төгрөг болсон. Голлон иргэдийн хэрэглээний зээл 17 хувь буурч  /автомашин, цахилгаан бараа/  нөлөөлсөн. Хугацаа хэтэрсэн зээлийг авч үзвэл оны эхнээс 23 хувь, жилийн 34 хувь өсөж, их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь нийт зээлийн багцын 5.8 хувь бүрдүүлж байна. Иргэдийн хугацаа хэтэрсэн зээл жилийн 21 хувь, бизнесийн хугацаа хэтэрсэн зээл 41 хувь өссөн үзүүлэлттэй байна. Мөн уул уурхайн гурван зээл тутмын, тээврийн салбарын таван зээл тутмын нэг нь чанаргүйтэй байна. Цаашид эдийн засгийн уналт саарч, Монголбанкны бодлогын хүүний нөлөө оны сүүлийн улиралд илүүтэй мэдрэгдсэнээр зээлийн жилийн өсөлт 1-2 хувь орчим байх дүр зураг ажиллагдаж байна. Зээлийн өсөлтийн голлох хувийг байгууллагын төгрөгийн зээл бүрдүүлэх магадлалтай.