Монгол Улс "Саарал жагсаалт"-аас гарсан талаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайван цахим орчинд мэдээллээ. Тэрбээр, "Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 сарын 6-нд гаргав" гэжээ. Манай улс өнгөрсөн оны аравдугаар сард Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад орж нийт дөрвөн шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан байдаг. Улмаар өнгөрсөн долоодугаар сард ФАФТ-аас "Монгол Улс үүрэг даалгаврыг хангалттай биелүүлсэн" гэж үзсэн аж.Үүний зэрэгцээ Covid-19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сард ФАТФ-аас Монгол Улсын гаргасан ахиц, дэвшлийг газар дээр нь ирж шалгасан бөгөөд стратегийн дутагдлаа арилгасан гэж үзсэн тул Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас ийнхүү гаргах шийдвэр гаргасан байна.