Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, аравдугаар сарын 10-ний өдрөөс өмнө авсан зээлийн жилийн хүүг 8 хувь, 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авах зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон билээ.
Уг шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш энэ сарын 22 –ны өдрийн байдлаар нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгоод байгаа талаар Монголбанкнаас мэдэгдлээ.
Тус санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудаас тус тус биелүүлээд байгаа аж. Мөн Төв банкны зүгээс 2020 он дуустал орон сууцны санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлнэ гэсэн юм.