Монголбанк, Голомт банк, ЦЕГ хамтран цахим орчин дахь залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал-3” аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Энэхүү аяны хүрээнд цахим орчин дахь залилан, луйврын гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Тэгсэн хэдий ч иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр мэдээллийн аюулгүй байдалд хянамгай хандах хэрэгтэй болж, залилах гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс сэргийлэх мэдээлэл сургалт хүргэх шаардлагатай байгаа учраас аяныг дахин үргэлжүүлж байгаа юм байна.
Аяны талаар Монголбанкны олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалаг “Монголбанкнаас төлбөрийн системийн шинэчлэлийн ажлуудыг идэвхтэй хийж байна. Тухайлбал, 2016 оноос эхлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр төлбөрийн системийн нууцлал аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор төлбөрийн Т картыг нэьвтрүүлсэн. Т карт нь мэдээллийн нууцлалын аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хангасан хулгай болон луйврын гүйлгээний эрсдлийг бууруулах давуу талтай юм. Монголбанкнаас тоон гарын үсгийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа” гэлээ.