Монголбанк энэ оны аравдугаар сард 2.1 тонн үнэт металл худалдан авсан байна. Ингэснээр энэ онд худалдан авсан нийт үнэт металл 19.2 тонн болсон аж. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, 6.3 тонноор өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Монголбанкны нийт худалдан авсан 19.2 тонн үнэт металлын 17.5 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна.