ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шатахуун ачсан 50 гаруй машин Хөвсгөл нууранд живсэн байдаг гэв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-11-25

Төрийн зарим байгууллагын судалгаанаас үзвэл 1950-иад оноос хойш шатахуун ачсан 50 гаруй тээврийн хэрэгсэл Хөвсгөл нууранд живсэн байна. Үүнээс 17-г нь тухайн үед нь гаргаж авчээ. Олон улсын жишгээр 100 литр шатахуун ойролцоогоор 113850000 литр буюу 1.1 м3 ус бохирдуулдаг байна. Энэ нь дээрх хэмжээний шатахуун алдагдахад Хөвсгөл нуурын 0.26 хувь нь бохирдох аюултай гэсэн үг юм. Японы эрдэмтэд болон нуурын ёроолоос аюултай хог хаягдал гаргаж байсан туршлагатай ОХУ-ын компанийн тайлан, санал зэргээс үзэхэд бэлтгэлээ хангах, татаж гаргахад хоёр жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байна. Машин, техникийг ямар нэг эрсдэлгүй, түргэн шуурхай татаж гаргах чиглэлээр ажиллахыг сайд Д.Сарангэрэлд Засгийн газраас даалгалаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ живсэн машин, техникийг татаж гаргахад анхаарна гэдгээ нутгийн иргэдэд хэлж байсан юм. Иймээс үүнд  биечлэн хяналт тавьж байхаар болжээ. Суурь судалгаа хийх, татаж гаргахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.