Өнөөдөр 05:32 Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш 26 км-т төвтэй 6,5 магнитудын газар хөдлөлт цагт болсон талаар мэдээлсэн билээ. Хөвсгөл аймгийн Одон орон геофизикийн станцийн мэдээллээр газар хөдлөлтийн чичиргээ Хөвсгөл, Булган, Эрдэнэт, Төв, Завхан аймгуудад болон ОХУ-ын хил залгаа хотуудад мэдрэгджээ. Энэ талаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан мэдээлэхдээ, "Ханх суманд 30 орчим удаагийн чичирхийлэл нэг цагийн турш мэдрэгдсэн. Сумын Засаг даргын мэдээллээр хүний амь нас хохироогүй. Байшин барилгын шавар нурсан, цуурсан гэсэн. Иргэдийн хувьд айдаст автсан учир сумын Засаг даргатай хэлэлцэн Ханх сумын иргэдийг тайван байлгахаар өнөөдөр ажиллуулахгүй байхаар шийдвэрлэсэн” гэлээ.