ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИЙН ХУВЬЦААГ АРИЛЖИХ АЖЛЫН ХЭСГИЙГ Д.СУМЪЯАБАЗАР САЙД АХАЛНА

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-09

УИХ наадмын өмнөхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаадын хөрөнгийн биржид нээлттэй арилжаалах шийдвэр гаргаж, тогтоолын төслийг баталсан билээ.

Тэгвэл тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжихтай холбогдуулан байгуулсан Ажлын хэсгийг сайд Д.Сумъяабазар ахлахаар болжээ. Ажлын хэсэг хувьцаа арилжих бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, зөвлөмж, чиглэл өгөн, тулгамдсан асуудлыг зохицуулж шийдвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавих, явц, үр дүнгээ Засгийн газарт танилцуулж байх үүрэгтэй юм.

Хувьцаа арилжаалахтай холбогдсон асуудлыг хариуцах дэд Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, хилийн боомтын асуудлыг Сангийн сайд, төмөр зам, авто замыг Зам, тээврийн хөгжлийн сайд, эрчим хүчийг Эрчим хүчний сайд, байгаль орчин, усан хангамжийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулан байгууллаа.