Ховд аймгийн Алтай сумын харьяат Жаргалант сумын Бугат багт түр оршин суугч Б.Отгонпүрэвийн гэргий Б.Оюунгэрэл 2021 оны 02 дугаар сарын 17-ны өглөө буюу 09 цаг 09 минутаас 09 цаг 13 минутын хооронд 3 ихэр /2 хүү, 1 охин/-ийг эсэн мэнд төрүүллээ. Ихэрүүдийг их эмч Б.Баяраа, Б.Нансалмаа, Г.Чулуунхүү, Ц.Солонгоо, Ц. Адилбиш, эх баригч Д.Наранхүү, нярайн сувилагч Д.Одгэрэл, асрагч Д.Нямтогтох нар эх барьж авлаа.
Ихрүүдийн аав Б.Отгонпүрэв “Миний эхнэрийг анхааран хүүхдүүдийг минь эсэн мэнд төрүүлсэн явдалд эмч, эмнэлгийн ажилтнууддаа маш их баярлаж байна. Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бид зургаа дахь хүүхдээ өлгийдөн авч байна. Анхны хүүхэд маань бас 2 ихэр охин бий. 2 дах хүүхэд маань хүү, ингээд эхнэр маань 3 дах төрөлтөөрөө 3 ихэр хүүхэд төрүүлж байна. Бүсийн эмчилгээ, оношилгооны төвийн эмч, эмнэлгийн ажилчид бид бүхэнд үргэлж анхаарал, халамж тавьж байсан” хэмээн баярласан сэтгэлээ барьж ядан байлаа. Эх хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна.