Монголбанк өнгөрсөн сард 643.5 кг үнэт металл худалдан авчээ. Ингэснээр оны эхнээс өссөн дүнгээр нийт хоёр тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 309 кг-аар буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 36.6 кг үнэт металл худалдан авсан байна. Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш өнгөрсөн сард 165,914.57 төгрөг байв.