ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Лхагвасүрэн: Банкуудын долоон хувийн хүүгийн зөрүүг төсвөөс санхүүжүүлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-09

Засгийн газраас эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалах 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ зарласан. Энэ хөтөлбөрийн хүрээнд олгох хөнгөлөлттэй зээлийг маргаашаас арилжааны банкууд олгож эхлэхээр боллоо. Үүнтэй холбоотой асуудлаар Сангийн яам, Монголбанк болон арилжааны банкны төлөөллүүд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанкны зүгээс Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг дэмжиж ажиллана. Монголбанк нийтдээ гурван чиглэлд эдийн засгаа сэргээхэд хамтран ажиллана. Нэгдүгээрт, өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас олгож эхэлсэн репо санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж, үргэлжлүүлэхээр болсон. Хоёрдугаарт, ипотекийн зээлийн хүртээмж, санхүүжилтийг нэмнэ. Ингэхдээ одоо олгож байгаа хэмжээг хоёр дахин нэмж, 2021 онд 700 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно. Гуравдугаарт, ажлын байрыг дэмжих хүрээнд арилжааны банкууд Төв банкны үнэт цаасанд байршуулсан чөлөөт эх үүсвэрийг бага хүүтэйгээр /гурван хувиар/ аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийг зохион байгуулалтад оролцож, хамтран ажиллана. Банкуудад долоон хувийн хүүгийн зөрүүг төсвөөс санхүүжүүлээд явна. Энэ зээлд хоёр их наяд төгрөгийг хуваарилах бөгөөд жилийн гурван хувийн хүүтэй, жил үндсэн төлөлтөөс чөлөөлөх нөхцөлтэй байна.