ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.ГАНХУЯГ: “Эрдэнэс Тавантолгой ХК” 1.5 их наядын БОНД ГАРГАНА

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-10

“Эрдэнэс Тавантолгой ХК” 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 бизнес төлөвлөгөөгөө өнөөдөр тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцууллаа. Тэрбээр “2021-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны “А6-20” гэсэн бизнес төлөвлөгөөг хэлэлцэн батлууллаа. Өнөөдөр тогтоол нь баталгаажаад хэрэгжиж эхэлж байна. Тухайлбал, “А6-20” гэсэн бизнес төлөвлөгөөнд 20 том зорилт бий. Ирэх таван жилийн хугацаанд 10.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн хамаарал бүхий төсөл, хөтөлбөрүүд, охин болон хараат санхүүжүүлэгч компаниудаа санхүүжүүлж явна. Үүнийг бид үсрэнгүй хөгжлийн үе шат гэж  тодотгосон билээ. 

ЗОРИЛТУУДААС:

Таван жилийн хугацаанд 32 их наядын орлоготой ажиллана. Компанийн үнэлгээ 13.4 их наядаар үнэлэгддэг. Нэгж хувьцааны үнийг 933 төгрөг гэж тооцоод үнээс гаргаж авсан үнэ байдаг. Мөн таван жилийн дараа 50 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий үндэсний том компани болно. компанийн хувьцааг бизнесийн агуулгаар нь тогтоосон байгаа. Нэгж хувьцааны үнэ 1041 төгрөг гэж тогтоосон.

• Алдагдалгүй, өргүй болгож ашигтай ажиллуулсан. “Тавантолгой” компани анх удаа иргэдэд ногдол ашиг олгосон. Төмөр зам болон бусад бүтээн байгуулалтуудаа өөрийн санхүүжилтээр эхлүүллээ.

• Ажилчдын цалин хөлс нэмэгдсэн, ажиллах орчин бүрдсэн

• Хамтарч ажиллах, дэмжих 20 төсөл бий. Үүнээс манайтай шууд хамааралтай найман төрлийн төслийг хэрэгжүүлнэ.

Түүнчлэн 2021-2022 онд бүсээ чангалж зардлаа танаж, бүх орлогоо хөрөнгө оруулалтад зарцуулна. 2023 оноос ДОЛООН их наяд төгрөгийн орлоготой ажиллана.

Мөн 2024 онд 9.1, 2025 онд 10 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллахаар тооцсон. 2025 оноос хойш нэмж хөрөнгө оруулалт шаардлагагүй өсөлтийн үе рүүгээ орно. 2023 онд 2.6 их наядын цэвэр ашигтай ажиллаж, 2024 онд 3.2, 2025 онд 3.7 их наядын цэвэр ашигтай ажиллаж, үүнээс хойш өсөн нэмэгдэнэ. Ингэснээр 1072 ширхэг хувьцаатай хүн жилд 669.7 мянган төгрөгийн ногдол ашиг авна.

2021 онд 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ёстой. Үүний 1.5 их наядыг бонд гаргаж босгохоор Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржид өнгөрсөн долоо хоногт материалаа өглөө. Үлдсэн их наяд төгрөгийг 2021 оны үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Монгол Улсын иргэн энэ бондыг худалдаж авч болохоор нээлттэй хэлбэрээр зарлаж байгаа. Бондыг гуравдугаар сарын 25-нд зарлаж, энэ сарын 31-нд арилжаа явуулах төлөвлөгөөтэй байгаа” гэв.