Өчигдөр буюу 2021 оны 03 сарын 14-ний Ням гаригийн өглөө Улаанбаатар хотоос Хайрхан сум хооронд хувийн автомашинтай зорчих хөдөлгөөн хийсэн гурван иргэний нэг нь PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй гарч, улмаар замд нь шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ. Хайрхан сумын Онцгой комисс шуурхай ажиллаж, батлагдсан тохиолдлыг суманд нэвтрүүлэлгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлан буцаасан байна.
Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын дуудлагад шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн баг ажиллаж, өвчтөнг хүргэх ажиллагааны баг өглөө 7 цагт Хайрхан сумаас Улаанбаатарлуу хөдөлсөн. Мөн аймгийн ЗӨСТ-ийн Эцсийн халдваргүйтгэлийн баг, ЭМГ-ын ахлах тархвар судлаач Хайрхан суманд ажиллаж байна.