ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд очсон иргэний шинжилгээ эерэг гарчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-16

Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд очсон иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу эерэг гарчээ. Тиймээс тус сумаас гарах хөдөлгөөнийг энэ сарын 17-н хүртэл түр зогсоожээ. Энэ талаар Хөвсгөл аймгийн шуурхай Штабын дарга М.Хуягбаатар “Улаанбаатар хотоос зургаан хоногийн өмнө Цэцэрлэг суманд орж ирсэн хүнс тээврийн автомашины жолоочоос түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу эерэг гарсан.

Мөн ойрын хавьтал болох гэр бүлийн хоёр хүнээс нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад авахад мөн эерэг гарсан.Иймд аймгийн онцгой комиссоос эхний ээлжид сумын хөдөлгөөнийг зогсоох шийдвэр өгсний дагуу Цэцэрлэг сумын гарах хөдөлгөөнийг энэ сарын 17-ны өглөө 06:00 цаг хүртэл зогсоосон. Мөн Цэцэрлэг сумын иргэдийн PCR шинжилгээг шинжлэх бөгөөд хариу нь маргааш гарна” гэв.