ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Увс, Ховд, Баян-Өлгийг эрчим хүчинд холболоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-16

Гамшигт үзэгдлээс болж цахилгаангүй болсон Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчид өнгөрсөн шөнө цахилгаан эрчим хүчинд бүрэн холбогджээ.

Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК, УВС ЦТС ХХК-ийн ажилчид богино хугацаанд гэмтсэн тулгуурыг буулган, шинэ тулгуур угсран босгож цахилгаан эрчим хүчээр хэрэглэгчдээ хангаж шуурхай ажилласан байна. ОХУ-аас хүчдэл авах захиалга өгч, сэлгэн залгалтын бэлтгэл хангасан гэж Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК-аас мэдээллээ.