ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НӨАТ-ын сугалаа бүтэн сайн өдөр болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-19

НӨАТ-ын урамшууллын сугалааны  тохирол  энэ сарын 21-д буюу  бүтэн сайнд болох юм. Иргэд 2021 оны хоёр дугаар сарын 1-нээс 28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэх шаардлагатай гэж ТЕГ-аас мэдээллээ. НӨАТ-ын урамшууллын сугалааны энэ удаагийн супер шагнал 40 сая төгрөг байна.