ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл, Говьсүмбэрт дахин газар хөдөлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-25

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн “Хоёр толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 17 км-т, 3.24-ний өдрийн 21:45 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 36 км-т, Ө-51°13”48” У-100°25”12”/ 03.25-ны өдрийн 06:54 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 07:04 цагт ШУА-ын ООГХ-ээс ирүүлсэн.

Аймгуудын Онцгой байдлын газраар дамжуулан Баянтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Шуурхай штабын жижүүр нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.