ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дараах зургаан хувьцаат компанийг үнэт цаасны бүртгэлээс хасжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-30

"Анод" ХК болон Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны шалгуур, шаардлага хангахгүй байгаа "Агротехимпекс", "Дорнод", "Нийслэл өргөө", "Шим", "Хуртай" зэргийг Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн бүртгэлээс хаслаа.  

  • Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1,
  • Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.10 дахь заалтууд,
  • “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11,
  • “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 23 дугаар зүйлийн 23.11 дэх заалтууд болон
  • СЗХ-ны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №126 тоот тогтоолыг тус тус үндэслэн "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/25 тоот тушаалаар СЗХ-ны Үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлээс хасах тогтоол гарсан байна.