ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Банкны тогтворжуулалтын сангийн журамд санал авч байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-01

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор Монголбанк нь Банкны санхүү, төлбөрийн чадвар хүндрэлд орсон үед банкны бүтцийн өөрчлөлтийн хийх эсэх, хийсэн тохиолдолд санхүүжилтийг хэрхэн хийх тухай асуудал хөндөгддөг.

Монгол Улсын хувьд банкны бүтцийн өөрчлөлтийн санхүүжилтийг өмнө нь Засгийн газар болон Монголбанкнаас шууд болон шууд бусаар санхүүжүүлж байсан нь олон нийтийн эх үүсвэрийг ашиглах тогтолцоонд тулгуурлаж байсан аж.

Цаашид татвар төлөгчдийн болон олон нийтийн хөрөнгөөр бус, тухайн системийнх нь хөрөнгөөр бүтцийн өөрчлөлтийн санхүүжилтийг хийх тогтолцоонд шилжих зорилгоор “Банкны тогтворжуулалтын сангийн журам”-ын  төслийг Монголбанкнаас боловсруулж санал авч байна.