Хувийн хэвшлийн төлбөртэй ЕБС-уудад хувьсах зардал өгөхгүй байна гэх асуудал шийдэгдсэн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээллийнхээ үеэр онцоллоо.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар манай улсад хувийн хэвшлийн 167 дунд сургуульд 48,300 суралцагч сурч байна. Нийслэлд 128 сургуульд 40,200 хүүхэд сурч байна. Арваас дээш сая төгрөгийн сургалтын төлбөртэй 24 сургууль улсын хэмжээнд бий. Эдгээр сургуулиудад "КОВИД-19"-ийн тухай хууль болон түр журмын заалтыг үндэслэн хувьсах зардлыг нь өгөөгүй. Үүнийг хичээлийн хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна. Харин таван саяас доош төлбөртэй сургуулиудад хувьсах зардлыг олгохдоо гурван нөхцөл тохирсон.
- Теле, цахим хичээлийн ирцийн ирцийн гүйцэтгэлийг хянана
- Сургалтын үйл ажиллагаа тасралтгүй зохион байгуулсан тайланг нь авах
- ЕБС-ийн хувьд сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байдлыг үндэслэж хувьсах зардлыг олгосон.
Төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлттэй холбоотойгоор сургуулиудын зардалд нөлөө үзүүлсэн байсан. Тухайлбал, нэг сурагчид оногдох хөнгөлөлт нь 100-300 мянган төгрөг болж байна. Тиймээс сургуулиудыг төлбөрийн хөнгөлөлт үзүүлээрэй гэсэн" гэв. Боловсрол, шинжлэх ухааны яам өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам батлажээ. Журмын хүрээнд:
ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА
• Төлбөрийн уян хатан нөхцөл сар улирлаар төлөх боломжтой байх
• Хичээл сонголт баталгаажуулахад урьдчилан төлбөр шаардахгүй цуцлахгүй байх
• Анги дэвших, төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтад оруулах
• Дотуур байрын төлбөрийг буцаан олгох
• Дараагийн төлбөрт шилжүүлэх
ТӨРИЙН БУС ӨМЧИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ
• Төрөөс үзүүлсэн хөнгөлөлттэй уялдуулан сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх
• Сургалтын төлбөрийг сар улирлаар тооцон уян хатан нөхцөлөөр хангах
• Хичээл сургалтад хамрагдах эрхийг төлбөр төлөөгүй шалтгаанаар хязгаарлахгүй байх
• Цахим хичээлийн давтлагатай холбоотой нэмэлт төлбөр авахгүй байх
ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД ХУВЬСАХ ЗАРДАЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАВ. ЖУРАМД:
• Теле цахим хичээлийн ирцийн гүйцэтгэл
• Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан тайлан
• ЕБС-ийн тухайд сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байдалд үндэслэнэ гэж тусгасан.
БИЧЛЭГ: