ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"ЭТТ бонд"-ыг танилцуулж, санал болгох цахим уулзалт боллоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-06

Засгийн газраас энэ оны хоёрдугаар сарын 17-нд гаргасан 42 дугаар тогтоолоор Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг баталсан. Уг төлөвлөгөөнд дотоодын үнэт цаасны зах зээлд өрийн бичиг “ЭТТ Бонд” гаргаж, уул уурхай, зам, тээврийн салбарын томоохон бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг 2021 оны эхний хагас жилд багтаан эхлүүлэхээр тусгасан билээ.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас дотоодын хөрөнгийн зах зээлд гаргаад буй "ЭТТ Бонд"-ыг танилцуулах уулзалт өнөөдөр (2021.04.06) МҮХАҮТ-д цахимаар боллоо. Тус цахим уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, "Эрдэнэс Тавантолгой" ХК, үнэт цаасны "Би Ди Сек" болон MICC ХХК-иуд хамтран зохион байгуулж, МҮХАҮТ-ын гишүүн компаниуд, бизнесийн төлөөлөл оролцов.

Энэхүү уулзалтаар Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станц, холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр “ЭТТ Бонд”-ыг МҮХАҮТ-ын нийт гишүүн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнд танилцуулж, санал болгосон юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар бондын талаар байр суурь, саналаа илэрхийллээ. Тэд "Эрдэнэс Тавантолгой" ХК дотооддоо бүтээн байгуулалт хийх бонд гарган танилцуулж буй нь манай улсын эдийн засгийг Covid-19-ийн цар тахлын хүнд хэцүү нөхцөлд тэлэхэд нэмэртэй бөгөөд төр, хувийн хэвшил өөрсдийн хувь нэмрээ оруулах, цаг үеэ олсон чухал үйлдэл үйл явдал байгааг онцлов.