Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч өчигдөр 18.00 цагийн үед харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтжээ. Дээрх хоёр цэрэг нь галт зэвсэгтэй зугтсан аж. Энэ хэргийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийх юм байна. Тус хэргийг 19 настай М, Х нар нь харуулын дарга 34 настай Г-г АКА буугаар олон удаа буудаж хөнөөсөн байна.