ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрдэнэс Таван толгой бондын эхний үе шат амжилттай дууслаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-04-09

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор Монголдоо анх удаа нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн дүн бүхий төгрөг, валют хосолсон ЭТТ Бондыг гаргахаар зарласан. 

Эхний үе шатыг 600 тэрбум төгрөгийн хэмжээтэйгээр 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр арилжааг нээж, 2021 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн 17:00 цагаар тасалбар болгож, амжилттай зохион байгууллаа.

Уг бондын арилжаа, санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нийт 677.7 тэрбум төгрөгийн захиалгыг оролцогч талуудаас ирүүлж, төлөвлөгөөт зорилтыг бүрэн хангасан байна. Арилжаанд 964 аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцож, төгрөгийн 10%-ийн хүүтэй 336.6 тэрбум төгрөг, ам.долларын 6.3-6.8 хувь хүртэл хүүтэй 119.7 сая ам.долларын мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлжээ.

Эдгээр санхүүжилт нь Монгол Улсын олон зуун иргэд, аж ахуйн нэгж, хэд хэдэн банкны санхүүжилтээр боссон багц санхүүжилт бөгөөд компанийн цаашдын өсөлт, Монгол Улсын хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр болно хэмээн үзэж байна.

https://youtu.be/J914ZzlD0SU