ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НД-ын сангийн орлого 769 тэрбум төгрөг болжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-14

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар, зарлага 15.6 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр Нийгмийн даатгалын сангийн орлого 2021 оны эхний улиралд 769.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.2 тэрбум төгрөгөөр буюу 13.4 хувиар өсжээ. 

Орлого нь өмнөх оны мөн үеэс 91.2 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 70.7 (13.9 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Мөн 2021 оны гуравдугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 293.4 тэрбум төгрөг, зарлага 294.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 40.6 (16.1 хувь) тэрбум төгрөгөөр, зарлага 61.8 (26.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн гэдгийг мэдээлэв.