ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл аймаг хавдрын эрт илрүүлгийн эмнэлэгтэй болжээ

O.Admin
2021-04-14

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Мөрөн хот хавдрын эрт илрүүлгийн төвтэй болсон талаарх мэдээллийг өглөө. 

 

Тэрбээр "Улсын төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын хамгийн эхний ажил болох Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хавдрын эрт илрүүлгийн төв баригдаж дууслаа. Тус төвийн төсөвт өртөг 1.4 тэрбум төгрөг юм.  Энэ ажил бол Элэг бүтэн гэр бүлийн эхлэл, Хавдрын эсрэг авах арга хэмжээний суурь болж чадна гэж бид тооцсон.  Одоо тоног төхөөрөмж, иргэддээ сэтгэл ханамжийг мэдрүүлсэн чанартай үйлчилгээ, үйл ажиллагааны зөв менежмент, чадварлаг удирдлагын баг чухал байгаа" гэв. 

Манай Улсад өдөрт 11 орчим, жилдээ 4,000 гаруй хүн хорт хавдраар нас бардаг байна. Сүүлийн 6 жилд 24,000 орчим хүнээ хорт хавдраар алджээ. Элэг, Ходоод улаан хоолой, уушги, умайн хүзүү, шулуун гэдэсний хорт хавдар эзэлж байна.

Харин Хөвсгөл аймагт сүүлийн статистик судалгаагаар 191 хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны энэ үеэс 62 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт аж. 

 

ХАВДРАА ОНОШЛУУЛАХ ГЭЖ НИЙСЛЭЛ РҮҮ ЯАРЧ ИРЭХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО


Хорт хавдрын 73 хувийг хянах, сэргийлэх, эрт оношлох боломж байна. Хавдрын эрт илрүүлгийн төвтэй болсноор хавдраа оношуулах гэж нийслэл хот руу ирэх шаардлагагүй, хавдрыг нэг, хоёрдугаар үед нь илрүүлж эмчилгээ хийлгэдэг болно гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэв.