Mөнгөний нийлүүлэлт (M2) 2021 оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 25 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.6 их наяд төгрөгөөр буюу 22.4%-аар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Ийнхүү өсөхөд,
- Валютын хадгаламж 0.7 (18.7%) их наяд төгрөгөөр,
- Төгрөгийн хадгаламж 3.4 (31.5%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Төгрөгийн хадгаламж гуравдугаар сарын эцэст 14.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 47.2 (0.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.4 (31.5%) их наяд төгрөгөөр өсжээ.
Төгрөгийн хадгаламжийг ангилж харвал:
- 88.6% (12.5 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж,
- 11.4% (1.6 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Түүнчлэн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны гуравдугаар сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 69.7 (5.2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 132.2 (11.5%) тэрбум төгрөгөөр өссөн аж.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.3 хувийг эзэлж, өмнөх оноос 0.6 пунктээр өсжээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл гуравдугаар сарын эцэст 2 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 3.4 (0.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 187.8 (10.2%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.
Чанаргүй зээлийн тухайд нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.5 хувийг эзэлж, өмнөх оноос 0.8 пунктээр өссөн байна.