МҮХАҮТ-аас “Эдийн засагт дахин сэргэлт хийе” нөлөөллийн ажлыг эхлүүлжээ. Цар тахлын улмаас эдийн засаг нь уналтад орж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж эхэлсэн учраас төрөөс ямар нэг байдлаар бодит том дэмжлэг хэрэгтэй байгаа хэмээн тус танхимын тэргүүн О.Амартүвшин онцолж байсан юм. Тиймдээ ч энэхүү нөлөөллийн аянаар дамжуулан эдийн засагт дахин сэргэлт хийхийн тулд аж ахуйн нэгжүүдийн татвар, нийгмийн даатгалын өрийг тэглэх байдлаар өршөөл үзүүлж, шинэ гараанаас эхлэх боломж олгохыг уриалжээ.
Тэрбээр, энэ талаар хөндөхдөө “Цар тахлын улмаас хөл хоригдож эргэлтийн хөрөнгөгүй, орлогогүй, удаан хугацааны турш сул зогссон ААН, татвар төлөгчид дахин сэргэхгүйгээр бизнесээ хааж, дампуурлаа зарласаар байна. Нийгмийн даатгалын санд 190 тэр бум төгрөгийн өр үүссэн. Нийт 50 мянга орчим ААН-үүд бүртгэлтэй байгаагаас 55 гаруй хувь нь өртэй байна. Банкны шалгуурт тэнцэхгүй байгаа эдгээр өртэй компаниуд хэрхэн сэргэх вэ.
Засгийн газрын хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хөтөлбөрт (3 хувийн зээл) хамрагдах боломжгүй байгаа юм. Татвар болон нийгмийн даатгалын өртэй, Монголбанкин дахь хэвийн бус, муу зээлдэгчийн санд бүртгэлтэй иргэн, ААН-үүдийг нэг удаа ӨРШӨӨЖ дахин шинэ гараанаас эхлэх, үйл ажиллагаа нь хэвийн горимд шилжих нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна” хэмээжээ.