ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СОЛОНГО-1, 2 орон сууцны хороолол барих төслийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-05-03

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий “Солонго -1, 2 орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөл”-ийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Тиймээс төслийн суурь бэлтгэл ажил болох зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон Солонгосын “Самвүү”, “Мүён”, “Да групп”, “Эл Эйч” компаниудын түншлэл хооронд өнгөрөгч баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр цахимаар уулзаж, гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй тэргүүлэх зорилтууд болох иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийг ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд ухаалаг дэвшилтэд технологийг шингээсэн, ногоон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон, эрчим хүчний хэмнэлттэй 5 мянган айлын орон сууцны цогц хороолол барих юм.