Татварын нийт орлого оны эхний хагас жилд 3.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа нь өмнөх оны мөн үеэс 842.6 тэрбум төгрөг буюу 29.9 хувиар өсчээ. Татварын орлогод нөлөөлсөн үзүүлэлтүүдийг дурдвал,
- Нэмэгдсэн өртгийн албан татвар 240.3 тэрбум төгрөг буюу 33.7 хувь
- Орлогын албан татвар 219.6 тэрбум төгрөг буюу 31.2 хувь
- Онцгой албан татвар 132.8 тэрбум төгрөг буюу 63.7 хувь
- Нийгмийн даатгалын орлого 92.7 тэрбум төгрөг буюу 15.1 хувь
- Гадаад үйл ажиллагааны орлого 89.9 тэрбум төгрөг буюу 41.9 хувь
- Бусад татвар, төлбөр хураамжийн орлого 53.4 тэрбум төгрөг буюу 18.3-аар тус тус нэмэгдсэн байна.
Улсын нэгдсэн төсвийн орлогын 80.4 хувийг татварын орлого, 10.5 хувийг татварын бус орлого, 2.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байгаа аж.