ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг хайх ажиллагааг зогсоолоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-05

Сэлэнгэ мөрнийг гаталж явсан 10 иргэний завь хөмөрч, 3, 16, 38 настай гурван эрэгтэй ар голын эрэг дээр эсэн мэнд гарсан бол долоон хүн осолдсон хэрэг өнгөрсөн сарын 21-нд гарсан билээ. Энэхүү газарт их хэмжээний цас орж, Сэлэнгэ мөрний усны түвшин хоёр метр орчим нэмэгдэн үзэгдэх орчин муу, эрлийн ажиллагаа явуулахад хүндрэлтэй болжээ. Иймээс ар гэрийн хүмүүстэй нь зөвшилцөж, эрлийн ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Одоогийн байдлаар дөрвөн хүний цогцсыг олж, цагдаа болон шүүхийн шинжилгээний байгууллагад хүлээлгэж өгсөн байна. Эрлийн ажиллагааг осол болсон газраас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүр хүртэл 985 км газар зохион байгуулан ажилласан аж.