ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН банкнаас хоёр сая ам.доллар залилжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-27

Энэ сарын 25 -ны өдөр 50 настай эмэгтэй Худалдаа хөгжлийн банкны "Шангрила" салбараас хуурамч бичиг баримт үйлдэж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарчээ. Тухайлбал, тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хятадын хөрөнгө оруулалттай компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, залилсан үйлдсэн байна.

Тэрбээр хэргийг үйлдэхдээ 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай хамт үйлдсэн аж. Тэднийг ЦЕГ-аас эрэн сурвалжилж байсан ч өнөөдөр өглөө саатуулсан байна.

Банкны ажилчдаас тайлбар мэдүүлэг авч дууссан бөгөөд хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг руу шилжүүлжээ.