ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: Монгол ноолуурыг Итали руу газраар тээвэрлэж эхэлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-06-03

Улаанбаатараас Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуурыг анх удаа газраар тээвэрлэсэн чухал үйл явдал өнөөдөр тохиолоо. Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог. Угаасан ноолуурын экспортыг багасгаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газар, ХХААХҮ-ийн яам бүх талаар дэмжин ажиллана.

Итали руу экспортод гарч буй 20 тонн ноолуурын 10 тонн нь Монголын хаан ширхэгт тохирлын тэмдэгтэй. Тодруулбал, тухайн ноос ноолуураар бүтээсэн бүтээгдэхүүн нь тогтоосон стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй, 100 хувь ноолуураар үйлдвэрлэгдсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчилдэг.

“Ханбогд кашмер” компани өмнө нь Итали руу өмнөд хөршөөр дамжуулан 90 хоногийн хугацаанд ноолуураа экспортолдог байсан бол газраар тээвэрлэлт хийснээр 20 гаруй хоногийн хугацаанд зорьсон газраа хүрнэ.