"Монголын хөрөнгийн бирж" тавдугаар сарын 31-нээс энэ сарын 04-ний өдрүүдэд дөрвөн удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулжээ. Нийт 1.9 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа: Нийт 53 компанийн 2,723,401 ширхэг хувьцаа 1.8 тэрбум төгрөгөөр арилжаалжээ.
ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 21/17 тоот тогтоолын дагуу ЛэндМН ББСБ ХК дөрөвдүгээр сарын 23-наас МХБ-ээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон. Энэ дагуу тавдугаар сарын 31-нээс энэ сарын 04-ний өдрийн хооронд нийт 309,601 ширхэг хувьцааг худалдан авчээ.
КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд “Эрдэнэс таван толгой” төгрөгийн 22 ширхэг бондыг 2,198,000 төгрөгөөр, ам.долларын 124 ширхэг компанийн бондыг 12,404 доллараар арилжаалсан байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА: Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 263,810 ширхэг нэгж эрхийг нийт 69 сая төгрөгөөр арилжаалсан байна.
ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЖАА: Өнгөрсөн долоо хоногт Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нэг ширхэг үнэт цаасыг нийт 355 мянган төгрөгөөр арилжаалсан байна. Энэ сарын 04-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3.6 их наяд төгрөг болсон бол ТОП-20 индекс 34,067.67 нэгж болж, өмнөх долоо хоногоос 2.34 хувиар өссөн
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.