ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянхонгор аймаг энэ сарыг дуустал Улаанбаатар хот болон бусад аймгаас иргэд хүлээн авахгүй байхаар шийдвэрлэжээ

Т.САНДАГ-ОЧИР
2021-06-16

Коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас Баянхонгор аймаг өнөөдрөөс эхлэн энэ сарыг дуустал Улаанбаатар хот болон бусад аймгаас иргэд хүлээн авахыг зогсоожээ.

Ингэхдээ зөвхөн буян ном, эрүүл мэнд, хүнс, шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, бараа, барилгын материалын ачаа тээвэр, уул уурхайн ээлж солихыг зөвшөөрч, бусад тохиолдолд аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүлэхээр болсон байна.

Өчигдөр тус аймагт шинээр 96 хүн коронавирусийн халдвар авч, нийт 728 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.