ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ТОП 100 аж ахуйн нэгжийг энэ сарын сүүлээр зарлана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-06-19

Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 20 дахь жилдээ зохион байгуулна. Цахимаар энэ сарын сүүлээр зарлах ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, НДЕГ-ын албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлана.

Тухайн аж ахуйн нэгжийн тухайн жилийн орлого, улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтээр эрэмбийг тооцон гаргаж байгаа аж.

Өнгөрсөн оны ТОП-100 аж ахуйн нэгжүүд эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр сонгуулийн үр дүнгээр зохион байгуулагдах шинэ Засгийн газарт тавих хамтран ажиллах санал зөвлөмж гаргаж, Монгол Улсын хөгжлийн төлөөх хамтарсан “Эдийн Засгийг Эрчимжүүлэх” тунхаг бичигт гарын үсэг зурсан юм.

2019 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 3.4 их наядаар өсөж, 34.3 их наяд хүрсэн нь ДНБ-ий 93 хувь, төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 54 хувиар өсөж, 6.3 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь татварын нийт орлогын 65 хувьд хүрсэн үзүүлэлттэй байсан юм.