ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Архангай аймагт хөл хорио тогтоох саналыг УОК-т хүргүүлжээ

Т.САНДАГ-ОЧИР
2021-06-22

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдрийн байдлаар Архангай аймагт нийт 1060 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн өдрүүдэд халдварын эрсдэл огцом нэмэгдэж буй. Үүнтэй холбогдуулан тус аймгийн мэргэжлийн байгууллагууд хөл хорио тогтоох дүгнэлт гаргажээ. Дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга Д.Золжаргал Улсын Онцгой комисст санал хүргүүлсэн байна.

Саналд: “Цаашид нөхцөл байдал хүндэрвэл эмнэлгийн байгууллагын даац чадамжаас хэтэрч, хүний амь нас эрстэх нөхцөлд хүрч болзошгүй байгаа тул Архангай аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт нэн даруй шилжүүлэх саналтай байна” гэжээ.