вөрхангай аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, цар тахлын нөхцөл байдал болон баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэн эсэх асуудлыг хэлэлцжээ.
Хуралд оролцсон аймгийн Онцгой комиссын гишүүдийн дйилэнх нь аймаг, сумын хэмжээнд Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхгүй хэмээн санал нэгдэж, шийдвэрээ гаргасан байна. Наадам тэмдэглэхээр тусгасан байсан зардлыг эрүүл мэндийн салбарын ажилтнуудын урамшууллыг нэмэх, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авахад зарцуулах юм байна.
Энэ онд тус аймгийн 90 жилийн ой тохиож буй бөгөөд энэ хүрээнд иргэдийнхээ амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Тус аймагт гуравдугаар сарын 22-ноос хойш 81 голомт үүссэнээс 60 нь идэвхтэй хэвээр байгаа аж.