Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2020 оны Монгол Улсын ТОП 100 ААН-ийг танилцуулав. Өнөө жилийн тухайд” КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээг хоёр дахь жилдээ цахимаар зохион байгуулав.
Тэгвэл нийслэлийн иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангаж, Улаанбаатар хотын утааны эсрэг тууштай арга хэмжээ аван ажиллаж буй "Тавантолгой түлш" ХХК шилдэг татвар төлөгчийн нэгээр шалгарчээ. Тодруулбал, ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтын 45 дугаарт эрэмбэлэгдсэн байна.
Компанийн нийт ажилтан албан хаагчдад уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье. Нийслэл хотын хөгжил дэвшил, хүн амын эрүүл аюулгүй амьдрах орчны төлөө ажиллаж буй та бүхний ажил үйлс үргэлж өөдөө байх болтугай.