ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"ШАТАХУУНЫ үнийг хүчээр барих юм бол хомсдол үүснэ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-07-05

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар өнөөдөр  мэдээлэл хийлээ. Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.ЭРДЭНЭБАЯР "Монголын нефть, хийн үндэсний ассоциациас үнийн өсөлт бууруулах, ашиг алдагдлын тооцоог гаргах зэрэг шаардлагыг манайд ирүүлж байсан. Тухайн үед бид хүн амын 60 хувийг вакцинжуулах хүртэл АИ92 бензиний үнийн өсөлтийг хийхгүй байгаа ч хэрэв хийвэл тусгай зөвшөөрлийг чинь түдгэлзүүлнэ гэдгээ хариу мэдэгдсэн.

Монгол Улс үйлдвэрлэгч орон биш, импортлогч орон. Мөн хүн амын 60 хувийг хоёрдугаар тунгаа хийлгэх хүртэл Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийн үнийг барих бодлого баримталсан. Эцэст нь хэлэхэд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, үнээ өсгөөгүй аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье.

Хэрэв бид үнийн өсөлтийг хүчээр барьж эхэлбэл,  хоёр том эрсдэл үүснэ. Нэгдүгээрт, хомсдол үүснэ. 1997 он АИ92 бензиний хомсдол, 2011 онд дизель түлшний хомсдол үүсч байлаа. Хамгийн том асуудал бол хомсдол үүсвэл хэрэглэгчид дамын үнээр хольцтой бүтээгдэхүүн авах эрсдэлтэй. Хоёрдугаарт, үнийн өсөлтийг төр засгаас хатуу баривал компаниуд үүд хаалга барина.

Эцсийн дүндээ Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тосны боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулж, дотооддоо газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь үйлдвэрлэдэг болсон үед бид үнийн өсөлтийг ачаалалгүй бууруулж болно" гэж мэдэгдлээ. 

ШАТАХУУНЫ НӨӨЦ: 

 

  • 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 31 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаагаас:
  •  А-80 автобензин- 58 хоног
  • Аи-92 автобензин-31 хоног
  • Дизелийн түлш- 31 хоног
  •  ТС-1 онгоцны түлш- 15 хоног